Дархан, Сэлэнгэ, Төв аймгийг загвар аймаг болгох төсөл хэрэгжүүлнэ

117

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр Бүгд найрамдах Солонгос улсын хөдөө аж ахуйн инновацийн Солонгосын түншлэл Копиа-ийн Монголыг хариуцсан захирал У Мён Гюү-ийг хүлээн авч уулзлаа.
Копиа төв нь Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан технологийг судлах, хөгжүүлэх, нэвтрүүлэх, сургалт боловсрол олгох зэрэг олон улсын технологийн хамтын ажиллагааг дэмжин ажилладаг. Мөн хүнсний аюулгүй байдлыг хангах, газар тариалангийн бүтээгдэхүүний аж үйлдвэрийн өрсөлдөх чадварыг сайжруулах чиглэлд анхаарч, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.
Мөн Копиа Монгол төвтэй хамтран тэжээллийн үр тариа тарьж, хөдөө аж ахуйн хөгжлийг бий болгох зорилгоор Дархан, Сэлэнгэ, Төв аймгийг загвар аймаг болгох төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Талууд уулзалтын төгсгөлд цаашдын хамтын төсөл амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаа хэмээв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn