Солонгос улс гадаад ажилчин хүлээн авах квотоо 21 хувиар бууруулжээ

1

Бүгд Найрамдах Солонгос Улс  2025 оны E-9 төрлийн визийн квотыг танилцуулжээ.
Бүгд Найрамдах Солонгос Улс 2025 онд E-9 төрлийн визээр 130,000 гадаад ажилчин хүлээн авах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэ нь 2024 онд 165,000 байсан квотыг 21 хувиар бууруулжээ.
Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамнаас энэхүү бууралт нь эдийн засгийн асуудлууд болон хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг тэнцвэржүүлэх шаардлага үүссэнтэй холбоотой гэж тайлбарлаж байна.
Визийн хуваарилалтын хувьд үйлдвэрлэлийн салбарт хамгийн их буюу 72,000, хөдөө аж ахуй болон сүүний үйлдвэрлэлийн салбарт 10,000, загас агнуурын салбарт 8,500, үйлчилгээний салбарт 3,000, завь үйлдвэрлэлийн салбарт 2,500, барилгын салбарт  2,000 ажилтны виз, нэмэлтээр гэнэтийн эрэлттэй салбаруудад зориулан 32,000 визийн нөөцийг тусгайлан хадгалсан байна.
Бүгд Найрамдах Солонгос Улс E-9 визийн хөтөлбөрийг 2004 оноос эхлүүлсэн бөгөөд “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”(EPS)-ны гол визийн төрөл юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn