Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын гишүүд рүү гаднын бүртгэлгүй дугаараас мессеж илгээсэн байхыг үгүйсгэхгүй

0

УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаанаар “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Ерөний сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлсэн юм.
Тэрээр "Эрхэм хүнд монголчуудаа, эрхэм хүндэт нийслэлчүүдээ
Засгийн газар "Алсын хараа- 2050" хөтөлбөрт туссан зорилго зорилтоо ханган ажиллахын тулд олон жил шийдэгдээгүй зангилаа асуудлуудад төвлөрч үе шаттай шийдвэрлэж байна. Олон жил гацсан хөгжлийн төслүүдийн цаана улс дамнасан далд зохион байгуулалт байсан нь нууц биш. Сүүлийн өдрүүдэд Ураны гэрээ, Гашуунсухайт-Ганцбоомтын хил холболтын төмөр зам холбох гэрээ байгуулах үед жагсаал цуглаан зохион байгуулж, УИХ-ын гишүүдэд гаднын бүртгэлгүй дугаараас мессеж илгээх зэрэг олон нөлөөллийн ажил явсан байхыг үгүйсгэхгүй. Энэ бол олон нийтэд нөлөөлөх ажил байсныг үгүйсгэхгүй. Хамтарсан Засгийн газраас танилцуулсан хөгжлийн 14 мега төслийн Эрдэнэбүрэнгийн УЦС, Ураны гэрээ, Гашуунсухайт-Ганцбоомтын төмөр зам холбох гэрээ байгуулахыг дэмжсэн УИХ-ын дарга, эрхэм гишүүдэд талархаж байна. 
Цаг хугацаа явах тусам үнэн баримт, үнэн түүх цаасан дээр үлддэг. Монгол Улсын Засгийн газраас нийслэлийн дэд бүтцийг хөгжлийг дэмжих жил болгон зарласан билээ. Энэ нь нийслэлд тулгамдсан асуудлыг УИХ, Засгийн газар, төрийн байгууллагууд, ААН, иргэд ойлголтоо нэгтгэж, нийслэлийг дэмжих үндсэн оршил нь юм.
Хот бол өөрөө амьд организм. Биеийн дархлааг бүхэлд нь сайжруулахтай ижил нийслэлийн асуудлыг цогцоор нь шийдэх шаардлагатай. Дэлхийд сайн ба муу гэсэн хот байхгүй. Харин ерөнхий төлөвлөгөөгөө зөв ба буруу хийсэн, хэрэгжүүлсэн, хэрэгжүүлээгүй гэсэн ганцхан ялгаа байдаг гэж судлаачид хэлсэн байдаг. Улстөрчид шинж тэмдэгтэй зууралдах бус эрдэмтэн судлаачдын зөвлөгөөг даган суурь шалтгааныг шийдвэрлэх нь төд зам юм. Шуурхай штабыг байгуулан ажиллаж байна. Штабын бүрэлдэхүүнд парламентад суудалтай улс төрийн намын дарга нар, үе үеийн хотын даргаар ажиллаж байсан эрхмүүд нийслэл Улаанбаатар хотын гамшгийн хэмжээнд хүрсэн асуудлыг улс төрөөс ангид шийдвэрлэхийн төлөө эр зориг гарган ажиллаж байгаад талархаж байна.
Ерөнхий сайдын шууд удирдлага дор хотын ерөнхий төлөвлөгөөний ажлын хэсэг ажиллаж байна. Нийслэлийн асуудал бол улстөржих асуудал биш юм" гэсэн юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn