Э.Цэндбаатар ялалт байгуулснаар Дэлхийн аваргад өрсөлдөнө

19

Төв Азийн аваргын бүсийн төлөөх "Night of Champions Ulaanbaatar-2025" тэмцээн өчигдөр (2025.02.15) Улаанбаатар хотноо Аса арена-д болж, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар ялалт байгууллаа. Тэрбээр Мексик улсын тамирчин Педро Родригестой тулалдсан бөгөөд 6 дугаар үед буулган авсан юм.
Мөн энэхүү тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт оролцож, спортдоо эргэн ирснээ зарлав.
Монгол Улсад анх удаагаа болсон энэхүү тэмцээнд гадаад дотоодын 14 тамирчин оролцсон юм.
Энэ тулаан болохоос сарын өмнө Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэдээлэл хийх үеэрээ  мэргэжлийн боксын өөрийн жингийн аваргын бүс хамгаалах 12 дахь тулаанаа хийх болсноо мэдэгдсэн. Тэрбээр мэргэжлийн боксын спортод 11 тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулсан бөгөөд тэр дундаа тавд нь хүнд цохилтоор өрсөлдөгчдөө буулган авч байсан юм. Эдгээр тулааныхаа зургааг нь АНУ-д, гурвыг нь ОХУ-д, хоёрыг нь БНХАУ-д хийсэн бол энэ удаагийнх Монголд боллоо. Тэрбээр энэ удаагийн тулаанд ялбал ирэх тавдугаар сард болох Дэлхийн аваргад өрсөлдөх боломж нээгдэнэ гэж мэдэгдэж байв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn