Төв аймгийн Батсүмбэр сумын чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр үйлчилнэ

ХХ63 дугаартай “Төв аймгийн Батсүмбэр сум-Улаанбаатар хот-Төв аймгийн Батсүмбэр сум” чиглэлийн хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг 2025.04.03-наас эхлүүлэхээр болжээ.
Нийтийн тээвэр Драгон төвөөс иргэдэд үйлчилнэ гэж Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ. Улаанбаатраас хөдлөх цаг 14:00, Батсүмбэрээс хөдлөх цаг 08:00 байх бөгөөд том хүн 9800, хүүхэд 4900 төгрөгөөр зорчих юм байна.