Төв аймгийн Баянчандманьд замын хажууд эмэгтэй хүн дайрч амь насыг нь хохироогоод зугтжээ

9

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд энэ оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 23 цагийн үед Төв аймгийн Баянчандмань сумын 52-ын даваа гэх газарт авто замын хажууд эмэгтэй хүн нас барсан байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу Тээврийн цагдаагийн албаны шуурхай удирдлагын бүрэлдэхүүн шалгалтын ажиллагааг хийхэд 32 настай эмэгтэй тээврийн хэрэгсэлд дайрагдаж амь хохирсон байх бөгөөд хяналтын камергүй, осолд холбогдсон тээврийн хэрэгсэл хэргийн газраас зугтаасан болох нь тогтоогдсон байна.
Хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйлсийг үндэслэн Тээврийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид мэргэжлийн ур чадвар гарган ажиллаж, осол гарган хэргийн газраас зугтаасан тээврийн хэрэгсэл, жолоочийг олж тогтоон холбогдох шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн хийж байна.
Жолооч Та бүрэн замын хөдөлгөөнд оролцохдоо өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж замын хөдөлгөөний дүрмийг чанд сахин биелүүлж байхыг анхааруулж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn