Төв аймагт цасанд суусан автомашиныг татан гаргажээ

Төв аймаг, Сэргэлэн сум Авдар багийн “Ээж хад” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 60 км, сумын төвөөс урд зүгт 48 км/ суудлын автомашинтай 4 иргэн /2 том хүн, 2 хүүхэд/ цасанд суусан гэсэн дуудлага 11.16-ны өдрийн 16:26 цагт иржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газар, Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Б-ийн “Toyota Hilux” загварын 4 зорчигч /2 том хүн, 2 хүүхэд/-той суудлын автомашин цасанд суусан байсныг ажиллаж татан гаргасан байна.
Мөн Дорноговь аймаг, Сайншанд сум 6 дугаар баг автозамын хажуу руу суудлын автомашин онхолдож автомашины төмөр хийцэд 2 хүн хавчуулагдсан тухай дуудлага бүртгэгдсэн.
Тус аймгийн Онцгой байдлын газрын 33 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн “Toyota Prius-30” загварын суудлын автомашинд иргэн Б /63 настай, эрэгтэй/, Ч /33 настай, эмэгтэй/ нар автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг 10 минут ажиллан эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эмчид хүлээлгэн өгсөн гэв.