Улаанбаатар хот агаарын бохирдол ихтэй томоохон хотуудын 19-д жагсаж байна

Өвлийн хүйтэнд Улаанбаатар хотод агаарын бохирдол нэмэгддэг. Агаарын чанарыг индексийг бүртгэдэг “IQAir” сайтаас харвал өнөө өглөөний /2025.12.16/ 09:43 минутын байдлаар Улаанбаатар хот агаарын бохирдол ихтэй томоохон хотуудаас 19-д жагсжээ.

Тус сайтын индексээр Улаанбаатар хотын агаарын чанарын индекс (АЧИ) дунджаар 114 байна. Индекс 101-150 хооронд бол тоос, утаанд мэдрэг бүлгийн хүмүүст эрүүл бус гэсэн үг. “IQAir” нь Улаанбаатар хотод агаарын чанар хэмждэг 16 станцтай. Тэдгээрээс Хайлааст дахь станц нь 222 АЧИ бүртгэж байна. АЧИ 201-300 байвал АЧИ маш эрүүл бус гэж үздэг. PM 2.5 хэмжээтэй тоосонцрын концентраци метр куб агаарт 40.8 микрограмм байгаа нь ДЭМБ-ын зөвлөдөг хэмжээнээс 8.5 дахин их байна.
Эх сурвалж: IQAir