Нийтийн хэв журам хамгаалах ажилд зориулж автомашин гардуулан өглөө
Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам хамгаалах ажилд зориулж Хьюндай Соната-8 маркийн гурван автомашины түлхүүрийг гардуулан өгчээ.
Автомашины шинэчлэлийн санхүүжилтийг аймгийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэсэн бөгөөд түлхүүр гардуулах ёслолд УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Н.Төмөрбаатар нар оролцсон юм.