Аймгийн ИТХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн 22 хувь нь эмэгтэйчүүд байна

485



Төв /МОНЦАМЭ/.  Төв аймгийн хэмжээнд дөрвөн нам болон нэг бие даагчаас бүрдсэн нийт 1290 нэр дэвшигч өрсөлдөхөөр хуулийн хугацаанд материалаа аймгийн Сонгуулийн хороонд ирүүлжээ.

Үүнээс аймгийн ИТХ-ын сонгуульд 95 хүн өрсөлдөх бөгөөд нэр дэвшигчдийн 22 хувь нь эмэгтэйчүүд байна. 

Тус аймаг 41 мандаттай. Нэр дэвшигчид энэ сарын 30-нд үнэмлэхээ гардан авах бөгөөд энэ өдрөөс сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх аж. Мөн энэ удаагийн сонгуульд ажиллах мэдээлэл технологийн даамал нар өмнө нь сонгуульд ажиллаж байсан туршлагатай хүмүүс томилогдсон хэмээн аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn