Я.Содбаатар: 12 дугаар сарын 1-нээс их, дээд болон ЕБС-ийн танхимын хичээл орохгүй

531

Засгийн газар цаг үеийн асуудлаар хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцуулж байна.
УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар “Арванхоёрдугаар сарын 1-нээс хойш танхимын хичээл хийгдэхгүй.
Цэцэрлэг, ЕБС-ийн хичээл 12 дугаар сарын 18-ныг дуустал теле хэлбэрээр явагдаад улирлын амралт эхэлнэ. Улирлын амралт 2021 оны 2 дугаар сарын 1-н хүртэл үргэлжилнэ. 
Их, дээд сургуулийн оюутнууд 2021 оны 1 дүгээр сарын 5-н хүртэл онлайнаар хичээллээд, 2 дугаар сарын 15-н хүртэл амарна.
Их, дээд сургууль болон боловсролын байгууллагууд ч танхимын хичээл хийхгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргалаа.
Өнөөдрийн байдлаар манай улсад бүртгэгдсэн коронавирусийн тохиолдол 640 болоод байна. 162 сорьц авах цэг ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот, Алтанбулаг, Зүүнхараа суманд иргэдийг их хэмжээгээр шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар хотод нийт 27 мянган иргэн байгаа. Эдгээр иргэдийн 70 хувь нь шинжилгээнд хамрагдаад байгаа. Дархан-Уул аймагт харьцангуй голомтолж гараагүй. Гэхдээ хөл хөдөлгөөний гол цэг.
Ийм учраас тус аймагт тэг зогсолт хийсэн. 27 мянга орчим иргэнээс шинжилгээ аваад байна. Орхон аймагт төмөр зам дагасан 17 тохиолдол бүртгэгдсэн. Эрдэнэт үйлдвэрийн  6,000 ажилчныг шинжилгээнд хамруулж дууслаа. Сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.

Хүнсний хангамжийн хувьд ямар нэгэн тасалдал үүссэн зүйл алга

Хүнсний хангамжийн хувьд ямар нэгэн тасалдал үүссэн зүйл алга. Нийслэлийн хүн амын хэрэгжлээнд 494 тонн нөөцийн мах худалдаалсан. Дархан-Уул болон Сэлэнгэ аймагт 360 мянган тонн нөөцийн мах гаргаж, худалдсан.
Арваннэгдүгээр сард нийгмийн халамж тэтгэвэр, тэтгэмжийг 556 мянган иргэнд 38.6 тэрбумыг олгоод байна.
Арваннэгдүгээр сарын хүүхдийн 100 мянган төгрөгийг банкаар дамжуулан 1.2 сая хүүхдэд нийт 119 тэрбумыг төгрөг олгосон. Тэтгэвэр тэтгэмж, хүүхдийн мөнгө авах 60 мянган иргэнийг дансжуулсан.
Боловсролын байгууллагын чиглэлээр теле хичээлийг сайн зохион байгуулж байна.  Хоол, хүнс тэжээлийн дутагдалд орох магадлалтай 44,282 хүүхэд байна гэсэн судалгаа гаргасан. Энэ дагуу суругуль, цэцэрлэгүүдийн хүнсний нөөцийг энэ чиглэлд зарцуулах Засгийн газрын тогтоол гарч байна.
Улсын хэмжээнд 88 их дээд сургуульд 147,293 оюутан суралцаж байгаа. Үүнээс 71 оюутны дотуур байранд 11,359 оюутан байна. Нийслэлд 56 дотуур байгаа. Улаанбаатар хотод түрээсийн байранд 18,687 оюутан байна. Энэ мэтчилэн нарийвчлан судалгааг авч, үүнийхээ дагуу зохих шийдвэрийг авч байгаа” гэлээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn