140.3 сая ам.доллараар барьсан хурдны замд цууралт үүсчээ

451


Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км Монголын анхны хурдны авто зам. Уг зам нь хоёр урсгал бүхий зургаан эгнээтэй зам бөгөөд хоёр жилийн өмнө ашиглалтад орсон ч огт машин яваагүй, хаалттай байсаар өнөөдрийг хүрсэн юм.
Гэвч машин яваагү хэрнээ тус замын голд үргэлжилсэн цууралт үүссэн байна. Машин явж эхлээгүй байхад ийнхүү цууралт өгсөн нь найдваргүй, осол аваар гарах вий гэсэн айдсыг иргэдэд төрүүлээд байна. Харин яг одоо албаны хүмүүс тус замд үзлэг шалгалт хийж байгаа аж.
Сануулахад, Хурдны замыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барьсан. Барилгын ажил гүйцэтгэх гэрээг Зам, тээврийн хөгжлийн яам болон БНХАУ-ын “Чайна тэйсэжү сивил инженеринг групп” ХХК-ийн хооронд 2015 оны есдүгээр сарын 18-ний өдөр байгуулжээ.
Улмаар барилгын ажлыг 2016 оны зургадугаар сарын 6-ны өдөр эхлүүлсэн бөгөөд туслан гүйцэтгэгчээр үндэсний аж ахуйн нэгжүүд болох “Бадрах ойл” ХХК, “Эрдэнэ зам” ХХК, “Арж Капитал” ХХК-иуд тус, тус ажилласан байна. Уг төслийн ажлын нийт өртөг нь 140.3 сая ам.доллар бөгөөд барилгын ажлыг гурван жилийн хугацаанд гүйцэтгэж, 2019 оны долдугаар сарын 3-ны өдөр улсын ашиглалтад оруулсан юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn