"Мэргэжил бүхэн сайхан" өдөрлөгөөр суралцагсдын бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргав

665

Заамар сумын ЕБС-ийн зааландМСҮТ-өөссанаачлан "Мэргэжил бүхэн сайхан"сэдэвт мэргэжил сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа.

Энэ үйл ажиллагаанд МСҮТ-ийн 339 сурагчаас 326 сурагч өөрсдийн хийсэн 21 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцсон байна. Заамар сумын МСҮТ нь 12 мэргэжлээр сургалт явуулдаг бөгөөд энэ өдөрлөгт сурагчдынхаа бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа гаргаж, иргэддээ үйлчилжээ.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын харьяа Заамар суман дахь МСҮТ нь 1968 онд "Малчны сургууль" нэртэй байгуулагдсан бол  1969 онд ХАА-н техник мэргэжлийн сургууль болж нэрээ өөрчилсөн байна. 1992 оноос МСҮТ нэртэйгээр үйл ажиллагаа  явуулж байгаа бөгөөд 50 жилийн түүхэндээ 7500 гаруй мэргэжлийн ажилтан бэлтгэжээ. 

МСҮТ-ийн хүүхдүүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгорон нутгийн иргэдхудалдан авахын зэрэгцээ,бүтээгдэхүүн үйлчилгээний захиалга авсан байна. МСҮТ-ийн сургагч багш нар энэ үеэрсургалтын үйл ажиллагаагаа танилцуулж, өөр өөрсдийнмэргэжлээр элсэлтавсан байна. 


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn