Вакцины 3 дахь тунд 6409 иргэн хамрагджээ

326

Аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт шинээр 47 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 8299 боллоо. Үүнээс Зуун мод суманд 22, Бүрэнд 8, Баянчандманьд 5, Сүмбэрт 5, Заамарт 4, Баянд 2, Баяндэлгэрт 1 тохиолдол батлагджээ.
Орон нутагт 8475 өвчтөн эмчилгээнд хамрагдсанаас 6876 өвчтөн эдгэрчээ. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийт 32 хүн нас бараад байна. Тусгаарлан ажиглах байранд иргэдийг тусгаарлаагүй бөгөөд гэрийн ажиглалтад 1689 иргэн байна.
Вакцинд хамрагдалт аймгийн хэмжээнд эхний тунд 59553, 2 дахь тунд 56644, 3 дахь тунд 6409 иргэн тус тус хамрагдаж, нийт вакцинжуулалтад хамрагдсан иргэдийн тоо 122606 боллоо.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn