Халдвар авсан иргэдийн дунд 27 жирэмсэн эх, 259 хүүхэд байна

319


Төв аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт шинээр 242 тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 8774 боллоо. Үүнээс Зуунмод суманд 56, Заамарт 42, Эрдэнэд 26, Борнуурт 23, Батсүмбэрт 15, Өндөр ширээтэд 15, Эрдэнэсантад 14, Лүнд 11, Дэлгэрхаанд 9, Баянчандманьд 9, Угтаалцайдамд 6, Баянцагаанд 5, Сүмбэрт 4, Баяндэлгэрт 4, Жаргалантад 2, Аргалантад 1 тохиолдол батлагджээ.

Орон нутагт 8877 өвчтөн эмчилгээнд хамрагдсанаас 7378 өвчтөн эдгэрчээ. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийт 32 хүн нас бараад байна. Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар эмчлүүлж буй 1467 өвчтөн байгаагаас эмнэлэгт 631, гэрийн эмчилгээнд 836 иргэн байна. Үүнээс 1181 насанд хүрэгч, 27 жирэмсэн эх, 259 хүүхэд байна.
2021 оны 9 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар тусгаарлалтын байранд өвчтөн байхгүй бөгөөд шинээр 73 иргэнийг хяналтад авч, 127 иргэн хяналтаас гарч, 1619 иргэн гэрийн ажиглалт, тусгаарлалтад байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn