“e-Mongolia” давхардсан тоогоор 5.5 сая төрийн үйлчилгээг иргэдэд цахимаар үзүүллээ

362

Одоогоос нэг жилийн өмнө олон нийтэд танилцуулагдсан “e-Mongolia” систем өнөөдөр давхардсан тоогоор 5.5 сая төрийн үйлчилгээг иргэдэд цахимаар хүргэсэн бөгөөд Монгол Улсын 2 сая орчим иргэн төрийн 55 байгууллагын 555 үйлчилгээг цахимаар түргэн шуурхай авч байна.
Үүний зэрэгцээ “e-Mongolia” систем шинэчлэгдэж, иргэн бүрт Digital ID үүссэн билээ. Иргэн та бичиг баримтаа мартсан тохиолдол ухаалаг гар утасныхаа тусламжтайгаар “e-Mongolia” аппликейшнээс цахим бичиг баримтаа харах, үзүүлэх боломжтой юм.  Түүнчлэн төрд буй өөрийн нэр дээр бүхий л мэдээллээ “e-Mongolia” системээс харах боломжтой.  Тухайлбал, өөрийн нэр дээрх бүртгэлтэй компани, хувьцааны бүртгэл, зээлийн мэдээллээ харах боломжтой болсон юм.
“e-Mongolia” системд буй нэг шатлалт үйлчилгээнээс иргэд вакцины гэрчилгээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг ихэвчлэн авч байгаа бол олон шатлалт үйлчилгээнүүд жолооны үнэмлэх,  иргэний үнэмлэх, гадаад паспорт дахин захиалах үйлчилгээг авч байна.
ЭРЭЛТТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭ 
I. Нэг шатлалт үйлчилгээ: 
  • Вакцины гэрчилгээ
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт
  • Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа
  • Жолоочийн лавлагаа, мэдээлэл
  • Авто тээврийн хэрэгслийн торгуулийн мэдээлэл
  • Иргэний үнэмлэхийн лавлагаа
  • Жолоодох эрхийн оноо
  • Үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа
  • Шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй эсэх тодорхойлолт
  • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт
II. Олон шатлалт үйлчилгээ
  • Жолооны үнэмлэх солих, нөхөн олгох
  • Иргэний үнэмлэх дахин авах
  • Гадаад паспорт дахин авах
“e-Mongolia” систем Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвөөр дамжуулан иргэдийн санал, гомдлыг авч, шуурхай шийдвэрлэж байна. 2021 он гарснаас хойш 70,000 орчим иргэний санал, гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн байна. Иргэн та “e-Mongolia” системтэй холбоотой санал хүсэл, гомдол, шүүмжээ  11-11 дугаарт холбогдож, шийдвэрлүүлэх боломжтой.  Мөн та Төв шуудангийн 1 давхарт өөрийн биеэр хүрэлцэн ирж, төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia”-г хэрхэн ашиглах талаар заавар, зөвлөгөө аваарай.
Эх сурвалж: ХХМТГ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn