Төв аймагт “Киндер” нэрийн бүтээгдэхүүний тандалт судалгаа хийжээ

2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хяналтын чиглэлийн 10 улсын байцаагч 33 супермаркет, 44 хүнсний дэлгүүр нийт 77 аж ахуйн нэгж, иргэдийг уг тандалт судалгаанд хамруулсан байна. Улмаар 5 супермаркет, 4 хүнсний дэлгүүрээс ОХУ, Польш улсад үйлдвэрлэсэн Kinder сюрприз, Kinder joy, Kinder chocolate, Kinder delice нэрийн 1005 ширхэг бүтээгдэхүүнийг илрүүлж холбогдох зөвлөмжийг өгч ажиллажээ.




