Сураггүй болсон есөн настай хүүг Төв аймаг руу нийтийн тээврээр зорчиж байхад нь олжээ

411

Цагдаагийн байгууллагад энэ сарын 20:20 цагт Төв аймгийн “Лүн суманд хүүхэд алга болсон байна” гэх дуудлага иржээ.  Дуудлагын дагуу шалгахад Баянгол дүүрэгт оршин суух 10 настай эрэгтэй Б нь харгалзах хүнгүйгээр нийтийн тээвэрт зорчиж, Улаанбаатар хотоос Төв аймагт зорчин явж байсныг тус сумаас зүүн урагш есөн км-ийн зайд оршин суух айлд байхад нь олжээ. Хүүхдийг өнөөдөр 10:00 цагийн үед олсон байна. Сурагчдын амралт, эцэг эхчүүдийн амралтын үе таарч байгаа тул хүүхдийг харгалдан хүнгүйгээр оршин суугаа хаягт орхих, хамаатны айлд үлдээх, хөдөө айлд амраахаар зорчуулах зэрэг тохиолдол ихэсдэг. Үүнтэй холбоотойгоор хоорондын харилцаа холбоогоо сайжруулж, хүүхдийг харгалзах хүнгүй үлдээх, зорчуулах тал дээр хяналттай байж, хүүхдийг төөрөх, ахуйн осолд өртөхөөс сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn