Хятадад үр тарианыхаа сортыг сайжруулж байж ургац хураалтыг нэмэгдүүлжээ
БНХАУ-ын Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яамны статистакаас харахад, тус улсын энэ оны намрын үр тариа тарьсан талбай 86 сая 700 мянга шахам га-д хүрсэн нь ноднингийнхоос эрс нэмэгдсэн дүн аж.
Хятад улсын усан тутарга, эрдэнэ шиш, шар буурцаг зэрэг төрөл зүйлийн 30 хувь нь чанар сайтай тусгай сортыг тариалсан гэнэ. Эдүгээ зонхилох бүс нутгийн намрын ургац ноднингийнхоос сайн байгаа ажээ.