Онон голын 209 метр урттай төмөрбетон гүүрийг ашиглалтад орууллаа

235

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа Төв аймгийн Батширээт сумын Онон голын 209 у/м төмөрбетон гүүрийг ашиглалтад орууллаа. 
 
Барилгын ажлын гүйцэтгэгчээр  “Тэргүүн саруул зам” ХХК ажиллаж, хяналтын зөвлөхөөр Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ ажиллаж байна. Гүүр, хоолой байгуулах, зурвас газрын цэвэрлэгээ, цутгамал тулгуур байгуулах, ригель цутгах, захын тулгуурын толгой цутгах, хавтан дам нуруу цутгах, дам нуруу байрлуулах,  төмөрбетон хайс байрлуулах, дугуй цохиогч байрлуулах ажлыг бүрэн хийсэн тул сайдын  тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг газар дээр ажиллаж  байнгын ашиглалтад хүлээн аваад байна. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn