СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голд сэлэх гэж ороод амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ

331


Өчигдөр буюу зургаадугаар сарын 29-ний өдөр Туул голын усанд 24 настай М сэлэх гэж ороод живж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, Төв аймгийн Заамар сумын Тосон баг, “Гадны хүний-Овоо" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 266 км, сумын төвөөс баруун хойд зүгт 40 км/-т Туул голын усанд 1 хүн сэлэх гэж байгаад живсэн тухай дуудлагыг зургаадугаар сарын 29-ний өдрийн 12:55 цагт Онцгой байдлын Ерөнхий газар хүлээн авчээ.
Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, тус сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид очиж,М /24 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 20:10 цагт эхлүүлж анх осолдсон газар 8 удаагийн шумбалт хийж, 7 метрийн гүнээс 21:05 цагт цогцсыг олж гарган тус сум дахь Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn