СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хагийн хар нуурт морио шумбуулна гэж ороод амиа алджээ
Хагийн хар нууранд аялж байсан иргэн Б энэ сарын 8-нд нуурын усанд морио шумбуулна гэж ороод живсэн тухай дуудлагыг энэ сарын 09-ний 09:40 цагт ОБЕГ-ынхан хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Б /26 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 08.11-ний өдрийн 07:30 цагт эхлүүлж, Хагийн хар нууранд 8-10 метрийн гүнд 2 удаагийн шумбалт хийж, цогцсыг олж гарган, тус аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ.