ТӨВ: “Төв түмний гоёл-2023” үндэсний хувцас, өв соёлоо сурталчлав

238


Төв аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан “Төв түмний гоёл-2023” үндэсний хувцас, өв соёл сурталчлах арга хэмжээ Мөнх-Алдарын талбайд өчигдөр болов.

Тус үйл ажиллагаанд Төв аймгийн 26 сумын 700 гаруй иргэд оролцож, 11 төрөлд өрсөлдөв.
1. Шилдэг хос гэр бүлээр
Батсүмбэр сумын Б.Нурмухамидын гэр бүл
2. Шилдэг загварын хувцаслалттай эрэгтэй
Баян-Өнжүүл сумын иргэн Г.Дамдинбазар
3. Шилдэг загварын хувцаслалттай эмэгтэй
            Аргалант сумын иргэн П.Төгссайхан
4.Шинэлэг хийц бүхий Монгол үндэсний хувцас, чимэглэлтэй эрэгтэй
            Сүмбэр сумын иргэн Д.Эрдэнэбилэг
5. Шинэлэг хийц бүхий Монгол үндэсний хувцас, чимэглэлтэй эмэгтэй
            Зуунмод сумын Ланс багийн иргэн П.Батцэцэг
6.Шилдэг хувцаслалттай эрэгтэй хүүхэд
            Алтанбулаг сумын харьяат Д.Түвшинтөр
7. Шилдэг хувцаслалттай эмэгтэй хүүхэд
            Алтанбулаг сумын харьяат Г.Есүгэн
8.Шилдэг Дээл урлаачIбайр
            Бүрэн сумын харьяат Б.Ундрахбаяр
9. Шилдэг Дээл урлаачIIбайр
Зуунмод сумын Ланс багийн иргэн Ч.Цэрэн
10.Шилдэг зохион байгуулагч “Соёлын төв”
            Лүн сумын Соёлын төвийн хамт олон
11.Шилдэг оролцогч байгууллага
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн хамт олон нар шалгарав.

 Энэхүү үйл ажиллагаа нь Монголчуудын үндэсний хувцас болох дээлийг хүүхэд, залууст сурталчлан таниулж, өв соёлоороо бахархах, өвлүүлэх , аймгийнхаа уран гартнуудыг алдаршуулж ардын урлалын биет өвийг гадаад, дотоодын иргэдэд сурталчлах, Монгол хувцасны өвөрмөц онцлогийг харуулж, үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилготой юм.   
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn