Төв аймгийн засаг даргын орлогч Г.Сурмаа 100 гаруй сая төгрөгөөр хийсэн гүүрээ нээхдээ тууз хайчлав
Төв аймгийн Зуун мод хотын тавдугаар багт Төв аймгийн засаг даргын орлогч Г.Сурмаа орон нутгийн төсөв болох 100 гаруй сая төгрөгөөр гүүр барьжээ. Энэ гүүрээ есдүгээр сарын 27-нд тууз хайчилж, сүр дуулиантай нээж, ашиглалтад оруулсан байна. Угтаа сум, орон нутгийн орчимд явган хүнд зориулагдсан гүүр нь тэргэнцэртэй болон явган хүн зорчиход саад учруулахгүй, аюулгүй байх энгийн стандарттай байдаг. Гэвч Зуунмодод барьсан гүүрний шатны хэсгээр тэргэнцэртэй болон, бага насны хүүхэд зорчиход хүндрэлтэй төдийгүй хийц нь хэт бүдүүлэг хийгдсэн гэж сумын иргэд шүүмжилж байна.
Аймгийн засаг даргын орлогч Г.Сурмаа орон нутгийн сонгуульд Төв аймгийн зуун мод хотын Нацагдорж 5-р багт МАН-аас нэр дэвшиж байгаа.Нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаандаа зориулж богино хугацаанд, чанаргүй бүтээн байгуулалт хийдэг болохоос иргэдийн аюулгүй байдалд санаа тавихгүй байна.
Энэ мэтчилэн стандартын шаардлага хангаагүй, нүд хуурсан бүтээн байгуулалтаас болж иргэдийн амь нас эрсдэлд ордог олон жишээ бий. Саяхан Хэнтий аймгийн Батширээт сумынОнон голын дээрх гүүр нурж хоёр иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Орон нутгийн бүтээн байгуулалтын төсөв, стандартын шаардлагад хэн нэгэн хяналт тавьдаггүй бололтой. Ийм зүйлийг албан тушаалтнууд бүтээн байгуулалт гэж нэрлээд зөвхөн өөрийн сонгуулийн сурталчилгаанд зориулж хийдэг бол орон нутгийн хөгжил ирэх 30 жил ямар байх нь ойлгомжтой биз ээ.
https://asu.mn/content/24388