Хамтран хэрэгжүүлж байгаа төслийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ

4

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, “Агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх, чадавхыг бэхжүүлэх II шатны төсөл”-ийн үр дүн, Агаараас эрэн хайх, аврах ангийн чадавхыг бэхжүүлэх, баруун, зүүн бүсийн төвд агаараас эрэн хайх, аврах салбар байгуулах, гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашинуудыг Францын талаас хүлээн авах төслийн талаар хэлэлцлээ.
Энэ үеэр Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг холбогдох чиглэлээр хэлний бэлтгэлтэй академик түвшний сургалтад хамруулах асуудлыг судлах хүсэлтийг илэрхийлсэн юм.
БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, хямралын удирдлагын ерөнхий газрын дарга, ноён Жулиен Марион тэргүүтэй төлөөлөгчид Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, хоёр улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хамтран хэрэгжүүлж байгаа төслүүдэд үнэлэлт өгч ажиллана.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn