Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хууль “Нарантуул”, “Барс” зах орчимд зөрчигдөж байна

7

Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлд заасан хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчсөн үйлдэл, түүний шалтгаан нөхцөлийг Нийслэлийн прокурорын газраас судалжээ.
Энэ оны эхний найман сарын байдлаар дээрх зүйл заалтыг зөрчсөн нийт 245 зөрчил бүртгэгдсэн байна. Үүнээс “Хуульд заасныг зөрчиж хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам, стандарт мөрдөөгүй” тохиолдол 62, “Буруу шошголсон, шошгын мэдээлэл шаардлага хангаагүй хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн, худалдсан, импортолсон” явдал 60, “Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээнд мөрдөх техникийн зохицуулалтыг зөрчсөн” нь 17 байсан аж. Эдгээр зөрчил нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт хамгийн их гарсныг дээрх судалгаагаар тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдах, шошгын мэдээлэл шаардлага хангаагүй зөрчил “Нарантуул” захын ойр орчимд, “Барс” худалдааны төвд зонхилон үйлдэгдсэн бол хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт тавих шаардлага, стандарт зөрчсөн үйлдлүүд Сонгинохайрхан дүүрэгт ихээр бүртгэгдсэн гэнэ.
Хүнсний тухай хуульд заасан эрх, үүргийг иргэн, аж ахуйн нэгжийн хэн хэрэгжүүлдэггүй, тухайн ажил хариуцсан ажилтны хариуцлагагүй байдал, түүнд тавих дотоод хяналт хангалтгүй зэрэг нөхцөл байдал дээрх зөрчил, дутагдал гарахад нөлөөлсөн аж.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn