Айлын үхрийг олноор хядаж, нядалсан хэрэг гарчээ
2021 оны 9-р сарын 8-ны шөнө Төв аймгийн Баян сумын нутаг болох 14-р зөрлөгийн урд талын 81-р гармын зүүн, баруун талаар айлын үхрүүдийг 10 гаруй км хөөж, бахардуулаад олноор нь хядаж, чирсэн хэрэг гарчээ. Уг хэргийг үйлдсэн этгээд 16 гуна, 9 үнээ, 6 бяруу, 1 тугал, нийт 32 үхрийг хядаж, 2 үхрийг нь янзлаад авч явсан байна.
Мал эмнэлгийн дүгнэлтээр үхсэн үхрээс ямар нэгэн халдварт өвчний шинж тэмдэг илрээгүй гэх дүгнэлт гарчээ. Одоогийн байдлаар Төв аймгийн цагдаагийн хэлтэс хэргийн газар ажиллаж байгаа бөгөөд хэрэг үйлдсэн этгээдийг хараахан олж тогтоогоогүй байна.
Тус хэрэг нь малын хулгайн гэмт хэргээс гадна отор нүүдлийнхнийг хөөж буй санаатай үйлдэл ч байж болох юм. Иймээс иргэд, малчид та бүхэн сонор сэрэмжтэй байж, малын хулгайгаас сэргийлнэ үү.
https://tsahiur.mn/n/s/4622